“Итгэл хүлээлгэх өдөр”-үүд эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-02-18 19:15:10

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-гаас иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөнд аюулгүй зорчих нөхцөл боломжоор хангах, хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор хоёр өдрийн хугацаатай “Итгэл хүлээлгэх өдөр хэсэгчилсэн арга хэмжээг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Үйл ажиллагааны хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй иргэд, жолооч нарыг зогсоож, ямар зөрчил гаргасан талаар болон яаралтай арилгахыг сануулж, итгэл хүлээлгэн ажиллах юм байна.

Үүнээс гадна согтуугаар жолоо барихгүй байх, хурдыг 80 км цагаас хэтрүүлэхгүй байх, ядарч нойрмоглосон бол зогсож амрах, гар утсаар ярихгүй байх, холын гэрлээ шилжүүлж байх, зорчигчийн тоог хэтрүүлэхгүй байхыг аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-аас жолооч нарт уриалж байна.

 

Холбоотой мэдээ