Иракийн сургуулиуд 10 хоног хичээллэхгүй

Дэлхийд | Боловсрол
khulan@montsame.gov.mn
2020-02-27 11:56:56

БАГДАД. /Xinhua/. Ирак улсад “COVID-19” коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх сургуулийн сургалтыг ирэх гуравдугаар сарын 7 хүртэл зогсооно гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Жаафар Садик Аллави лхагва гарагт мэдээлжээ.


"Сургуулиуд, их сургуулиудаас гадна кинотеатр, кафе, клуб зэрэг олон нийтийн үйлчилгээний газруудын үйл ажиллагааг пүрэв гарагаас гуравдугаар сарын 7 хүртэл түр зогсооно" гэж Иракт коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх ажлын хэсгийн ахлагч Ж.Аллави мэдэгдсэн байна.


Мөн иракчуудыг коронавирусний халдвар тархсан орнууд руу зорчихыг хориглосон бол Кувейт, Бахрейний иргэдийг Ирак руу зорчихыг хоригложээ. Иракийн Нажаф, Киркук мужид коронавирусний халдварын 5 тохиолдол бүртгэгдсэнээс хойш тус улсын эрх баригчид вирусний тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлжээ. 

Холбоотой мэдээ