“Амьдрал намайг дуунд уяраажээ” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-26 21:23:38

МУГЖ, “Зууны манлай” эстрадын дуучин Б.Сарантуяагийн “Амьдрал намайг дуунд уяраажээ” амьдрал, уран бүтээлийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт аймгийн Музейд болов.

Үзэсгэлэнг тус Музейн хамт олноос санаачилж аймгийн Засаг дарга болон ЗДТГ-ын дэмжлэгээр зохион байгуулж байна. Нээлтэд МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа хүрэлцэн ирж үзэгчдэд ая дуугаа өргөж азтан шалгаруулж дууны цомгоо бэлэглэлээ. Түүнийг хүндэтгэн аймгийн Засаг дарга А.Энхболд Дархан хотын “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичиж аймгийн Засаг даргын шагнал “Найрамдлын Дархан” тэмдгээр шагнав. Мөн үеэр дуучин Б.Сарантуяа Дархан хотод бага насаа өнгөрүүлсэн тухайгаа болон тэр үеийн дуу хөгжмийн багш нь дуучин болох алхмыг нь тавьсан зэргийг дурсан ярилаа.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ