Аймгийн нийт нутгийн 90 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-02-28 12:38:47

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ихэнх сумын нутгаар цасны дундаж зузаан тал газраа 12-18 см, гуу жалгандаа 30-40 см, хунгар газраа 20-24 см зузаантай. Өлзийт, Хотонт, Өгийнуур, Хашаат сумын зарим нутгаар цасны зузаан 20-35 см байна.

Аймгийн хэмжээнд нийт 976 худаг байгаагаас 879 нь ажиллаж, малын бэлчээрийн усан хангамж 65 хувьтай байгаа аж.

Зарим сумаас Булган, Хөвсгөл, Баянхонгор аймагт 63 өрхийн 38.6 мянган толгой мал отроор өвөлжиж, хаваржина. Завхан, Баянхонгор Өвөрхангай аймгийн зарим сумаас Архангай аймгийн 14 сумын нутагт 142 өрхийн 134.8 мянган толгой мал отроор өвөлжиж байгаа бол өөрийн аймгийн бусад сумын нутагт 380 гаруй өрхийн 120.0 орчим мянган толгой мал отроор өвөлжиж байна.

Холбоотой мэдээ