Сумо бөхийн хаврын тэмцээн хэрхэн явагдахыг ням гарагт шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-02-28 12:34:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Спортын яамнаас Сумо бөхийн холбоонд гуравдугаар сарын 8-нд Японы Осака хотноо болох хаврын тэмцээний талаар арга хэмжээ авахыг хүссэн албан бичиг илгээсэн байна.


Тус холбооноос энэ сарын 1-нд Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан зарлаж, тус тэмцээний талаар хэлэлцэх аж. Жирийн маягаар зохион байгуулах, үзэгчгүй зохион байгуулах, бүр цуцлах гэсэн гурван сонголтын аль нэгийг тус хуралдаан шийдэх бөгөөд тэмцээнийг хойшлуулахгүй юм байна. Харин мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээн цуцлагдах эсвэл үзэгчгүй явагдах аж.


БНХАУ-д анх илэрсэн шинэ төрлийн коронавирусний халдвар Японд тархаж, өнөөдрийн байдлаар 189 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн амь насаа алджээ. Иймд Ерөнхий сайд Шинзо Абэ ард түмний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор 2 долоо хоногийн хугацаанд спорт, урлагийн томоохон тоглолт зохион байгуулахгүй байх, олон нийтийг хамруулахгүй байх үүрэг өгсөн. Энэ өдрүүдэд спорт, урлагийн олон тоглолт цуцлагдаж, хойшлогджээ. 

Холбоотой мэдээ