"Богд Шүтээн" ХХК өдөрт 200 ширхэг амны хаалт үйлдвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан /МОНЦАМЭ/.Завханы "Богд Шүтээн" ХХК-ийн оёдлын цехээс
өнөөдрийн байдлаар 1500 гаруй амны хаалтыг оёж хандивлаад байна.
Тус цех цагаан сарын өмнө 1000 ширхэг амны хаалт оёж Улаанбаатар хот руу захиалагчдадаа хандивлажээ. Манай цех өдөртөө 200 ширхэг амны хаалтыг үйлдвэрлэн гаргаж байгаа. Бидний оёж буй амны хаалт нь стандартын дагуу эсгэж оёсон, хошуувчтай, шүүлтүүр хийж солих боломжтой юм.
Өнөөдрийн байдлаар нэг эсгүүрчин, дөрвөн оёдолчинтой
үйл ажиллагаагаа явуулж байна. Бид 2019 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл
аймгийнхаа 18 сум, Улиастай сумын таван багийн 570 гаруй эмэгтэйд үнэ төлбөргүй
оёдол эсгүүрийн сургалт явуулаад байна. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх энэ үед
иргэдийг амны хаалтаа заавал зүүхийг уриалж байна. Түүнчлэн манай оёдлын
сургалтад суралцаж төгссөн эмэгтэйчүүд маань сум бүрдээ амны хаалт оёж
хандиваар болон, иргэдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлж буй нь олдоц
муу байгаа энэ үед томоохон дэмжлэг болж буйд баяртай байна хэмээн "Богд Шүтээн" ХХК-аас мэдээлэв.