Си Жиньпиний Японд хийх айлчлалыг хойшлуулахаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-03-02 10:01:09

ТОКИО. /TASS/. Коронавирусийн халдвар тархсаар байгаагийн улмаас БНХАУ-ын дарга Си Жиньпиний Японд хийх айлчлалыг хойшлуулсан гэж “The Asahi Shimbun” сонин мэдээлэв. 


Токио болон Бээжин Си Жиньпиний айлчлалыг энэ намар хүртэл хойшлуулахаар тохиролцсон гэж тус сонины Засгийн газар дахь эх сурвалжууд мэдээлсэн байна. Холбогдох шийдвэрийг энэ долоо хоногт эцэслэн гаргасны дараа албан ёсоор мэдэгдэнэ гэж эх сурвалжууд тэмдэглэжээ.


БНХАУ-ын дарга 2008 оноос хойш Японд айлчлаагүй байна. Японы эрх баригчид Си Жиньпиний айлчлалд онцгой ач холбогдол өгч байгаа юм. Энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаанд шинэ эринийг нээнэ гэж Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нэг бус удаа мэдэгджээ. БНХАУ-ын дарга дөрөвдүгээр сард Японд айлчлахаар төлөвлөж байсан юм.


Холбоотой мэдээ