Коронавирустэй тэмцэхэд саад учруулж буй хориг арга хэмжээг цуцлахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-02 16:44:33

ТЕХРАН. /TASS/. Коронавирусний тархалттай тэмцэхэд нь саад учруулж буй Ираны эсрэг хориг арга хэмжээг АНУ цуцлах ёстой хэмээн тус улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Хесамеддин Ашен уриалжээ.


"Иранд өвчин тархах тусам халдвар бусад улс оронд тархах магадлал илүү өндөр болно. Энэ вирус олон улсын асуудал болоод байгаа юм” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


Коронавирусний анхны тохиолдол илэрсэн тухай Ираны Эрүүл мэндийн яам 2 дугаар сарын 19-нд мэдэгджээ. Албан ёсоор мэдээлснээр, халдвар авсан тохиолдлын тоо Иранд 978-д хүрсэн бол энэ өвчний улмаас 54 хүн нас барсан байна.  

Холбоотой мэдээ