"Цагаан хаалга"-ны постоор 320 гаруй автомашин дамжин өнгөрчээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-03-03 11:05:18

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумаас 03 дугаар сарын 03-ны 06:00 цагаас хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээснээс хойш 10:30 цагийн байдлаар 320 гаруй автомашин, 1600 орчим зорчигч Улаанбаатар хот болон сум орон нутаг руу "Цагаан хаалга"-ны постоор дамжин өнгөрөөд байна.

Тус постод Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв, Нэгдсэн эмнэлгээс нийт 12 албан хаагч үүрэг гүйцэтгэж, зорчигчдын халууныг үзэж, асуумж судалгаа авч аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Иргэн та болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг аймгийн Онцгой комиссоос уриалж байна.

Холбоотой мэдээ