Лаборатори 1 дүгээр сургууль болон УЗХ-ноос хандив өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-03-04 17:38:19
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс "Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж буй. Дээрх ажилд олон байгууллага, иргэд дэмжлэг үзүүлж, улс орон, хотоо эрсдэлээс хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байна.
Энэ сарын 4-нд Эрдэнэбулган сумын Ж.Эрдэнэцэцэг захиралтай Лаборатори 1 дүгээр сургуулийн хамт олон 2.210.000 төгрөгийг, аймгийн Улаан загалмайн хорооноос штаб болон пост, эргүүлүүдэд ажиллаж буй ажилтнуудад хоолны болон ариун цэврийн хэрэгслийн багцыг аймгийн Онцгой комисст хүлээлгэж өглөө.
Сэтгэл зүрх, байгаа бүхнээрээ дэмжиж хандив тусламж өгч байгаа байгууллага хамт олонд баярласнаа илэрхийллээ.
Холбоотой мэдээ