Трамп, Макрон нар Сири, Ираны байдлыг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-03-05 12:27:54

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Францын төрийн тэргүүн Эмманюэль Макронтой утсаар ярих үеэрээ Иран, Сирийн байдлыг хэлэлцжээ.


“Хоёр орны удирдагчид удахгүй болох “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалт, Ираны цөмийн эрчим хүчний салбар дахь үйл ажиллагааг хянахад гаргаж буй Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ хүчин чармайлт болон Сирийн баруун хойд нутагт хүмүүнлэгийн хямрал үүсэхэд хүргэсэн тус улсын Засгийн газрын цэргүүдийн үйл ажиллагааны талаар хэлэлцсэн” гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Жадда Дира мэдээлсэн байна.  


Трамп, Макрон нар мөн коронавирусний тархалтыг таслан зогсоохын тулд АНУ, Франц хамтран ажиллах шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ.


Холбоотой мэдээ