Зөвлөх багийн гишүүдтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-03-06 12:17:42

Увс /МОНЦАМЭ/. МЭХ-ны Увс аймаг дахь Салбар зөвлөл дэргэдээ гурван зөвлөх баг байгуулан ажиллаж байгаа бөгөөд тэдний төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Тус салбар зөвлөл нь 20 гаруй тэргүүлэгчтэй бөгөөд дэргэдээ Ахмад эмэгтэйчүүдийн зөвлөх баг, Эрчүүдийн зөвлөх баг, Залуучуудын зөвлөх багийг 5-9 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус тус байгуулан ажиллахаар болсон байна. Иймээс эдгээр гурван багийн гишүүдээ тус тусад нь хүлээн авч уулзан байгууллагынхаа зорилго чиглэл, цаашдын төлөвлөгөө хийгээд хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцсан юм. Зөвлөх багуудад сонгогдсон гишүүдийн хувьд аймаг орон нутагтаа танигдсан, олон нийтийн ажилд идэвх санаачилгатай ажилладаг хүмүүс байлаа. Тэдний хувьд аймгийн эмэгтэйчүүдийн байгууллага идэвх санаачилгатай ажиллаж, охид, эмэгтэйчүүдийнхээ өмнө тулгамдаж байгаа олон асуудлын шийдлийг олохын төлөө хичээж буйд талархаж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Энэ үеэр МЭХ-ны Увс аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүлэгчид 2000 гаруй амны хаалтыг оёж бэлтгэснээ аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.   

Коронавирусний халдвар дэлхийн улс орнуудад хурдацтай тархаж байгаатай холбогдуулан энэ жил Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг аймгийн хэмжээнд тэмдэглэхгүй юм байна.

 

 

Холбоотой мэдээ