Хөдөлмөрийн зах зээлийг зохицуулах хөтөлбөр боловсруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-07 23:33:04

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг хөдөлмөрийн зах зээлийг зохицуулах дунд хугацааны хөтөлбөр боловсруулахаар судалж байна.

Одоогоор бүртгэлтэй ажилгүй иргэдийн асуудлыг хэрхэн шийдэх боломж, мөн ирээдүйд хөдөлмөрийн зах зээлд гарах өөрчлөлтийг тодорхойлохоор өргөн хэмжээний судалгааг тус аймгийн ХХҮГ, мэргэжлийн судалгааны багтай хамтран хийжээ. Энэхүү судалгааны дүгнэлтээс Дорнод аймаг дотоод нөөц бололцоогоо ашиглаж, ажилгүйдлийг бууруулах боломжтой гэж үзэж байгаа аж.

Мөн тус аймгийн хүн ам сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөн үзүүлэлттэй яваа. Үүнтэй уялдаатайгаар ирэх жилүүдэд хөдөлмөр эрхлэх иргэдийн тоо өснө. Түүнчлэн ойрын дөрвөн жилд их дээд сургууль төгсөж нутагтаа ирэх оюутны тоо, одоогийн ажилгүй иргэдийн тоог оролцуулаад 2024 он гэхэд хөдөлмөрийн зах зээл дээр ажил идэвхтэй хайгчид хэд дахин нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тиймээс дээрх судалгааны дүнг үндэслэн дунд хугацааны хөтөлбөр боловсруулахаар болжээ.

Холбоотой мэдээ