Харуул хамгаалалт, хяналтын багийг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-03-10 11:11:19

Дорноговь//МОНЦАМЭ/. Энэ сарын 02-ны "Аэрофлот"-оор Монгол Улсад ирсэн Францын иргэн корнавирусний халдвартай байсныг ХӨСҮТ-ийн шинжилгээгээр тогтоосон.

Францын иргэн Монголд ирэхдээ Улаанбаатар хотод ажиллана гэж асуумж бөглөсөн атал асуумж зөрж Дорноговь аймагт ажиллахаар явсан байна.

Францын хөрөнгө оруулалттай "Арева" компанийн охин компани "Бадрах Энержи" Сайншандаас 70 км зайтай. Тэнд Онцгой байдлын газар, МХГ, Цагдаагийн байгууллагаас 20 хүний бүрэлдэхүүнтэй харуул хамгаалалтын, хяналтын багийг аймгаас гаргалаа. 

Холбоотой мэдээ