Аймаг сум, сум баг хооронд зорчих хөдөлгөөнийг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсад “Ковид-19” халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, улсын Онцгой комиссоос тодорхой шийдвэрүүд гаргасантай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдлаа.
- Аймаг сум, сум баг хооронд зорчих хувийн тээврийн хэрэгслийн орох, гарах зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 03 дугаар сарын 16-ны өдрийн 07:00 цаг хүртэл хаах
- Аймгийн төв болон томоохон сумдын барааны захын үйл ажиллагааг түр зогсоож, архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг дээрх хугацаанд бүрэн хориглох
- Хүн олноор цуглардаг фитнес, спорт заал зэрэг газруудын
үйл ажиллагааг зогсоох шийдвэрүүдийг гаргаад байна. Харин энэ сарын 10-ны өглөө Өвөрхангай аймаг руу зорьж гарсан тээврийн хэрэгслийг ариутгал хийгээд нэвтрүүлэх бол аймгаас гарсан тээврийн хэрэгслийг хязгаарласан хугацаанд буцаж ирэхгүй байхыг анхаарууллаа.