Эмч мэргэжилтний баг Улаанбадрах суманд ажиллаж байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-03-10 16:03:53

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт энэ сарын 07-нд ирсэн Францын иргэнээс коронавирусний халдвар илэрснийг ХӨСҮТ-ийн шинжилгээгээр баталсан.

Үүний дагуу ХӨСҮТ-өөс ирсэн дөрөв, аймгийн Нэгдсэн эмнэлгийн зургаа, нийт 10  ажилтан Улаанбадрах сум руу өнөөдөр хөдөллөө. Эмнэлгийн ажилтнууд тус сумын нутагт байх "Бадрах энержи" компанийн кемп дээр тусгаарлагдаж байгаа франц иргэн болон бусад иргэдийн биеийн байдлыг үзэж шаардлагатай зөвлөмж, мэдээллийг хүргэх аж.

Эмнэлгийн ажилтнууд аймгийн Нэгдсэн эмнэлгээс шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг авч явсан байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Францын иргэн энэ сарын 07-нд Улаанбаатар-Сайншандын галт тэргээр купенд сууж иржээ. Гэхдээ Сайншандад буулгүйгээр шууд “Бадрах Энержи” ХХК-ийн кемп руу явсан аж.
 

 

Холбоотой мэдээ