Нэг хүнд таваас дээш амны хаалт худалдахгүй

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-03-10 22:23:39
Баянхонгор /МОНЦАМЭ/. Орон нутгийн үйлдвэрлэгч "Уран брэнд" үйлдвэрлэсэн амны хаалтаа өнөөдрөөс эхлэн хүргэлтийн үйлчилгээгүй болгож, эмийн сан, дэлгүүрээр худалдахаар болжээ. Ингэхдээ хомсдолоос сэргийлж, нэг хүнд 5-аас дээш амны хаалт худалдахгүй байхаар зохицуулсан байна.
"Уран брэнд"-ээс нэг удаагийн болон угааж ариутган давтан хэрэглэдэг амны хаалтыг үйлдвэрлэж байсан бол япон материалтай, шүүлтүүр сольдог амны хаалтыг шинээр гаргажээ. Мөн япон загварын, хоёр давхар тааран даавуугаар доторлосон чийг татахгүй амны хаалтыг ч үйлдвэрлэж байгаа аж.
Нийт ард иргэдийнхээ эрүүл энх, аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа алба хаагчдад Уран брэндийнхэн 2000 амны хаалтыг үнэ төлбөргүй олгожээ.
Холбоотой мэдээ