Гадаад улсаас ирсэн иргэд БОЭТ, өрхийн эмнэлгийнхээ хяналтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-11 21:10:28

Дорнод /МОНЦАМЭ/. Гадаад улсад зорчиж ирээд өөрийгөө тусгаарласан 17 иргэн бий гэж ЭМГ-аас мэдээлэв. Дээрх иргэд БОЭТ болон харьяа өрхийн эмнэлгийнхээ хяналтад байгаа, одоогоор биеийн байдал нь хэвийн байна гэлээ.

Дорнод аймаг урд хөрштэй хил залгаа Өвдөг-Баянхошуу, Хавирга-Архашаат, Сүмбэр-Рашаантын боомтуудаа хаасан байгаа. Харин хойд хөрштэй хиллэдэг Ульхан, Эрээнцавын боомт хэвийн ажиллаж, өнөөдрөөс эхлэн иргэдийг хилээр гарахыг хориглож, хилийн гаднаас зөвхөн монгол иргэдээ нэвтрүүлж байна.

Аймгийн Онцгой комиссоос гадаад улсад зорчоод ирсэн иргэд 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлахыг анхаарууллаа. Түүнчлэн гэртээ зочин урихгүй, амны хаалт байнга зүүх, гараа сайтар савандаж угаах, тусдаа аяга таваг, алчуур хэрэглэх, гэртээ агааржуулалт тогтмол явуулж, чийгтэй цэвэрлэгээ хийх, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, биеийн халуунаа хэмжих, бие тавгүйрхсэн тохиолдолд Эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.   

Холбоотой мэдээ