Коронавирусийг 15 минутад илрүүлэх оношлуур хандивлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэгийн гишүүд, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчид ЭМЯ-нд коронавирусийг түргэн илрүүлэх 275 ширхэг оношлуур хандивлалаа.
98.8 хувийн мэдрэг чанартай уг оношлуурыг халдвар аваад 4-13, 13-30 хоносон тохиолдлуудад ашиглаж мэдрэг чанарыг нь тодорхойлжээ. Энэхүү тестийг цус болон ийлдэст үзэх бөгөөд үр дүн 10-15 минутад гардаг байна.