Хүнсний барааны нөөц ямар байгаа талаар судалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-03-12 19:59:31

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний хангамж, татан авалт, борлуулалт ямар байгаа талаар ажлын хэсэг гарч судалгаа хийсэн байна.

Энэ сарын 11-нд хийсэн уг судалгаагаар аймгийн нийт хүн амыг 3 сарын турш тогтвортой хангах хэмжээний мах, гурил, хүнсний гол нэрийн барааны нөөц байгааг тогтоожээ. Энэхүү судалгааг томоохон хүнсний дэлгүүрүүд, зах дээрх бөөний төв, төрөлжсөн агуулах гэх мэт 10-аад цэгийг сонгон газар дээр нь очиж танилцан, өмнөх 7 хоногтой нь харьцуулан дүгнэлт гаргасан байна.

Дэлгүүр, худалдааны төвүүдийн хүнсний бүтээгдэхүүний захиалга, тээвэрлэлтэд ямар нэгэн хориг байхгүй, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн бараа татан авалт хэвийн явж байгаа тул ард иргэд худал ташаа мэдээлэлд болгоомжтой хандан, зохиомол хомсдол үүсгэхээс зайлсхийх, мөн аж ахуй нэгжүүд их хэмжээгээр худалдан борлуулахгүй байхыг аймгийн Онцгой комиссоос уриаллаа.

Холбоотой мэдээ