Иранд коронавирусээр халдварласан хүний тоо 10 мянга давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-03-12 22:13:59

ТЕХРАН. /IRNA/. Иранд коронавирусээр халдварласан хүний тоо 10075-д хүрч, 429 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч пүрэв гарагт мэдээлжээ.


Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах албаны дарга Киануш Жаханпурын мэдээлснээр, пүрэв гаргийн байдлаар халдвар авсан 3276 хүн эдгэрсэн боловч сүүлийн 24 цагийн дотор 75 хүн нас барсан байна.


Иранд халдварын тархалтыг хязгаарлах үүднээс сургуулиудын сургалтыг зогсоох, шашны цуглаануудыг цуцлах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Үүний зэрэгцээ олон нийтийн газруудыг тогтмол ариутгаж, халдваргүйжүүлж байгаа ажээ.


Мөн Ираны Төв банк халдварын тархалттай тэмцэхэд зориулан таван тэрбум ам.долларын зээл олгохыг Олон улсын валютын сангаас хүссэн байна. 

Холбоотой мэдээ