Татварын орлогын төлөвлөгөө 32.4 хувиар давж биелжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-03-13 19:26:07
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Статистикийн хэлтэс өнгөрсөн сарын нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтийг танилцууллаа. Хоёрдугаар сард аймгийн төсөвт 32.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрч төсвийн гүйцэтгэл 94.7 хувьтай байна. Татварын орлогын төлөвлөгөө 32.4 хувиар давж биелжээ.

Нийт 307 ажлын байр бий болсны 65.5 хувь нь шинэ ажлын байр юм. ХХҮГ-т ажилгүй 1160 хүн бүртгэлтэй байгаагаас 56.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.2 хувь буюу 132 хүнээр бага байна.

Өнгөрсөн сард Орхон аймагт 402 эх амаржиж 85 хүн нас баржээ. Харин гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд 388.5 сая төгрөгийн хохирол учирч 57 хүн гэмтсэн байна. 

Холбоотой мэдээ