Дорноговиос ирүүлсэн 54 сорьцын хариу “сөрөг” гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2020-03-15 11:32:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгаас өчигдөр буюу энэ сарын 14-нд ирүүлсэн 54 хүний сорьцыг шинжилгээнд оруулахад “COVID-19” халдвар илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.


Ингэснээр халдвар илэрсэн франц иргэнтэй ойр буюу нэг, хоёрдугаар хавьтлын 269 хүний шинжилгээний хариу “сөрөг буюу халдваргүй гарч буй юм.


Тэрбээр, “ХӨСҮТ-д энэ сарын сарын 13-нд гурван хүн тусгаарлаж, шинжилгээ авснаас хоёрынх нь хариу “сөрөг” гарсан. Нэг хүний хариу гараагүй байна. Мөн өчигдөр гурван хүнийг тусгаарлаж, шинжилгээ аваад байна. Өнөөдөр 16.20 цагт Сөүлээс ирэх 250 хүнийг хүлээн авах бэлэн байдлаа бүрэн хангасан” гэв.

Холбоотой мэдээ