“Brent” маркийн нефтийн үнэ уналаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-03-16 08:44:18

МОСКВА. /TASS/. Лондоны “ICE” биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн ирэх тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 6.2 хувиар буурч нэг торх нь 31.88 ам.доллар болсон байна.


Үүний зэрэгцээ “WTI” маркийн нефтийн үнэ 5.6 хувиар доошилж, нэг торх нь 30 ам.долларт хүрчээ.


АНУ-ын Холбооны нөөцийн сан коронавирусний тархалтаас үүдэлтэй эрсдэлийг багасгах менежментийн хүрээнд бодлогын хүүгээ 0-0.25 хувь болгож бууруулсан тухай мэдэгдсэний дараа нефтийн үнэ унасан байна.


Үүнээс гадна, ХНС тоон хөнгөвчлөх бодлого руу шилжиж байгаагаа мэдэгдсэн юм. Тус сан нийт 700 тэрбум ам.долларын нэмэлт бондыг худалдаж авах бөгөөд үүний 500 тэрбум ам.доллароор нь АНУ-ын төрийн сангийн бонд худалдан авах аж.

Холбоотой мэдээ