“Louis Vuitton”-ыг эзэмшдэг корпорац гар ариутгагч үйлдвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-03-16 11:55:35

ПАРИС. /Forbes/. Louis Vuitton” брэндийг эзэмшигч “LVMH” корпорац коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор үнэртэй усны үйлдвэрлэлийн шугамуудаа ашиглан гар ариутгагч үйлдвэрлэж эхлэхээр болжээ.


“Франц даяар үүссэн вирусний эсрэг бүтээгдэхүүнүүдийн хомсдолыг зохицуулахад хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна” гэж тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “LVMH” компани мэдэгдсэн бөгөөд гар ариутгагч гелийг эмнэлгийн ажилтнуудад үнэгүй тараах ажээ.


Хамгийн сүүлийн мэдээллээр Францад коронавирусний халдварын 5400 гаруй тохиолдол бүртгэгдэж, 120 хүн нас баржээ. Дэлхий даяар 160 мянга гаруй хүнд халдварлаж, 6000 гаруй хүн нас барсан халдварын тархалтыг хязгаарлах үүднээс Францад зоогийн газар, кафе, ихэнх дэлгүүрийг хаасан байна.  

Холбоотой мэдээ