Казахстанд онцгой байдлын дэглэм тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-16 14:08:47

НУР-СУЛТАН. /TASS/. Коронавирусний тархалттай холбогдуулан Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев улс оронд онцгой байдлын дэглэм тогтоох тухай зарлигт гарын үсэг зуржээ.


"Иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “COVID-19”-г цар тахал хэмээн зарласантай холбогдуулан Казахстан улсад хууль тогтоомжийн дагуу 2020 оны 3 дугаар сарын 16-наас 4 дүгээр сарын 15 хүртэл онцгой байдал тогтоож байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.


Онцгой байдлын үеэр хязгаарлалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Казахстаны Ерөнхий прокурорт үүрэг болгосон байна. Түүнчлэн Ж.Токаев онцгой байдлын дэглэмийг хэрэгжүүлэхийн тулд нөөцөөс хөрөнгө гаргахыг Засгийн газарт үүрэг болгожээ. 

Холбоотой мэдээ