Шарга суманд ингэ ихэрлэжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-03-16 15:12:36

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Шарга сумын Нэгдүгээр  багийн малчин Ч.Түмэннастын хотонд эр, охин ихэр ботго төрж, эсэн мэнд торниж байна хэмээн тус сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Ч.Түмэннастынх өдгөө сумынхаа нэгдүгээр багийн нутаг Булангийн өвөлжөөнд хаваржиж байгаа гэнэ. Тэрээр “Сумын сайн малчин” цолтой бөгөөд Шарга сумын урдаа барьдаг сайн малчдын нэг ажээ. Ингэ ихэрлэхийг монголчууд эрт дээр үеэс сайн цагийн эхлэл хэмээн үзэж ихэд бэлгэшээсээр иржээ. 

Холбоотой мэдээ