Узбекистанд “COVID-19”-н эсрэг технологи бүтээх уралдаан зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-16 15:02:22

ТАШКЕНТ. /РИА Новости/. Узбекистаны Инновацийн хөгжлийн яам “COVID-19”-н эсрэг технологи бүтээх уралдаан зарлажээ.


COVID-19” халдварт өвчинтэй үр дүнтэй тэмцэх, тус улсад халдварын тохиолдол илрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх төслийн уралдаан зарлаж байна” хэмээн  яамны цахим хуудаст мэдээлсэн байна.  


Уралдааны нөхцөлийн дагуу оролцогчид өвчний үүсэлд нарийн дүн шинжилгээ хийсний үндсэн дээр халдварт өвчнийг эмчлэх, тэмцэх технологийг бүтээх, түүнчлэн “COVID-19”-г илрүүлэх молекул генетикийн оношилгооны төхөөрөмж бүтээх хоёр төслийн саналаа танилцуулах ёстой аж. Төслийн санхүүжилт 400 мянган орчим ам.доллар бол хэрэгжүүлэх хугацаа  нь 2 хүртэлх жил байх аж.



Холбоотой мэдээ