Хятадад коронавирусний халдварын 21 шинэ тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-03-17 10:17:14

БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад даваа гарагт коронавирусний халдварын 21 шинэ тохиолдол бүртгэгдэж, 13 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн газрын удирдлагууд мэдээллээ.


Үндэсний эрүүл мэндийн комиссоос мэдээлснээр, даваа гаргийн оройны байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо 80881 болж, 3226 хүн нас баржээ. Халдвар авсан 68679 хүн эдгэрэн эмнэлгээс гарсан бол 8976 өвчтөн эмчлүүлж байгаа аж.


Даваа гарагт нас барсан хүмүүсийн 12 нь Хубэй мужид, нэг нь Шаньси мужид бүртгэгдсэн бөгөөд шинээр илэрсэн тохиолдлуудын 20 нь гадаадын орнуудаас зөөвөрлөгдөн иржээ.


Мөн тухайн өдөрт халдвар авсан байх магадлалтай 45 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 930 хүн эмнэлгээс гарч, биеийн байдал хүнд хүний тоо 202-оор буурч 2830 болжээ. Үүнээс гадна халдвар авсан хүмүүстэй ойр байсан 9351 хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд даваа гарагт хяналтад байсан 1105 хүн гэртээ харьжээ.  


Даваа гаргийн байдлаар Хонконгт коронавирусний халдварын 157, Макаод 11, Тайваньд 67 тохиолдол бүртгэгдэж, Хонконгт дөрөв, Тайваньд нэг хүн нас баржээ. Мөн Хонконгт 88, Макаод 10, Тайваньд 22 хүн эдгэрсэн байна.

Холбоотой мэдээ