"Хүүхэд хэрэглэгч" цахим хуудас ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” сэдэвт ажлыг 3 дугаар сарын 15-30-ны өдрүүдэд зохион байгуулах болсон талаар Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсээс мэдээллээ.
“Хүүхэд-Эрхэм хэрэглэгч”
ажлын хүрээнд хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, эрүүл,
аюулгүй, зөв хэрэглээг гэр бүлд нь хэвшүүлэх, аливаа болзошгүй эрсдэлээс
урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар өргөн хүрээтэй мэдээлэл зөвлөмжийг цахим орчин, мэдээллийн хэрэгслээр түгээх зорилгоор www.facebook.com/huuhed.hereglegch цахим
хуудсыг ажиллуулж байна.
Тус цахим хуудсаар
дамжуулан хүүхэд багачуудыг хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх цахим
хичээл, гэр бүлийн орчны аюулгүй байдлын хяналтын хуудас байршуулсан аж. Мөн гэрийн
эмийн сангаа хэрхэн цэгцлэх, бүрдүүлэх, ашиглах заавар, эмийн зохистой
хэрэглээний зөвлөмж, хүүхдийн гэрийн даалгаварыг хэрхэн хийлгэх талаар зөвлөмж
мэдээллийг байршуулан ажиллаж байгаа юм байна.