Үйлдвэрлэсэн амны хаалтаа Онцгой комисст хандивлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-03-18 09:29:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд аймгийн Онцгой комисст өөрсдийн урласан 210 ширхэг амны хаалтыг гардуулан өглөө.

Тэд өмнө нь мөн 200 ширхэг амны хаалтыг үйлдвэрлэн 24 цагийн эмийн сангуудад байршуулан иргэдэд үнэ төлбөргүйгээр тараажээ.

Тэгвэл Баянхонгор аймгийн Насан туршийн боловсролын хамт олноос 555.555 төгрөгийг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд хандивлахаар болжээ. Хандивын батламжаа тэд өнөөдөр аймгийн Онцгой комиссын дарга Г.Батжаргал, Онцгой комиссын орлогч дарга А.Алтанбагана нарт гардуулан өгсөн байна. 

Холбоотой мэдээ