Сүхбаатар аймгийн МАН-ын хороо сонгуульд оролцох хүсэлтээ гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-28 16:06:04

Сүхбаатар аймгийн МАН-ын хороо 2016 оны орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ өнөөдөр / 2016 оны 4 сарын 28/ аймгийн сонгуулийн хороонд гардуулан өглөө.

Хүсэлтийг МАН-ын дарга З. Энхтөр, дэд дарга Т.Мөнхболд, Д.Амарбаясгалан болон МАН-ын сонгуулийн штабын ерөнхий менежер, сонгуулийн штабын болон МАН-ын хорооны хуулийн зөвлөх нар энэ өдрийн сайн цаг буюу морин цагт багтаж өргөн барьлаа.

2016 оны орон нутгийн сонгуульд оролцох улс төрийн намууд, бие даагчид сонгуульд оролцох хүсэлтээ өнөөдөртөө багтаан аймгийн сонгуулийн хороонд гардуулах ёстой юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ