ОХУ-аас нутаг буцах монгол иргэд Алтанбулаг, Цагааннуур боомтоор хил нэвтэрнэ

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-18 10:16:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д оршин суугаа, суралцаж байгаа иргэд эх орондоо ирэхдээ зөвхөн Алтанбулаг-Хиагт, Цагааннуур-Ташанта боомтоор Монгол Улсын хил нэвтрэх боломжтойг УОК-ын шуурхай штабаас өчигдөр мэдээлжээ.

Шинэ коронавирус тархаж буйгаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээний хүрээнд ОХУ-ын их, дээд сургуулиуд зайны сургалтад шилжсэн. Ингэснээр, ОХУ-д суралцаж байгаа монгол оюутнууд болон иргэд нутаг буцах тохиолдол нэмэгдэж байгаа аж.

Нутаг буцах хүсэлтэй иргэд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газартай дараах утас, и-мэйл хаягаар холбогдож, дээр дурдсан боомтуудаар хил нэвтрэх тухайгаа урьдчилан мэдэгдэж бүртгэлд хамрагдсанаар хилээр саадгүй зорчих боломжтой.

1. Москва дахь ЭСЯ-ны Консулын хэлтэс
Утас: +74992411548, +74956906792
Гар утас: +79162133247
И-мэйл хаяг: moscow12@mfa.gov.mn mongolconsul@gmail.com
Фэйсбүүк: Посольство Монголии в РФ

2. Эрхүү хот дахь Ерөнхий консулын газар
Утас: +7 3952 342295
Гар утас: +7 914 895 0528
И-мэйл хаяг: irkutsk@mfa.gov.mn
Фэйсбүүк: Генеральное Консульство в Монголии в Иркутске РФ

3. Улаан-Үд дэх Ерөнхий консулын газар

Утас: +7(3012)220499
Гар утас: +79516224225, +79025337213
И-мэйл хаяг: ulan-ude@mfa.gov.mn
Фэйсбүүк: Улаан-Үд дэх Ерөнхий Консулын Газар

Холбоотой мэдээ