Хөл хорионы арга хэмжээг зөрчсөн иргэдэд хорих ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-18 14:22:01

АФИН. /РИА Новости/. Коронавирусний тархалттай холбоотойгоор тогтоосон хөл хорионы арга хэмжээг зөрчсөн иргэдэд Грекийн шүүх анх удаа 18 сар хүртэлх хугацаагаар шоронд хоригдох ял оноож, мөнгөн торгууль ногдуулжээ.  


Энэ сарын 12-ноос хойш цагдаа нар хоригийг зөрчиж, үсчин, кафе, цайны газруудыг ажиллуулж байсан 143 хүнийг баривчилжээ. Тухайлбал, Афин хотод гуравдугаар сарын 15-нд цагдаа  нар ийм зөрчил гаргасан 31 хүнийг баривчилж, 29 хүнд хэрэг үүсгэсэн байна. 


Эдгээр хэрэг үүсгэсэн хүмүүсээс шүүх 2 хүнийг халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн хэмээн буруутгаж, нэг жилийн шоронд хоригдох ял, 300 еврогийн торгууль ногдуулжээ. Үлдсэн 27 хүний хэргийг авч хэлэлцэх хугацааг хойшлуулахыг хүссэн байна.  

Холбоотой мэдээ