Европын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтыг теле хэлбэрээр явуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-18 14:56:40

БРЮССЕЛЬ. /РИА Новости/. Брюссель хотод 3 дугаар сарын 26-наас 27-нд хийхээр төлөвлөж байсан Европын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтыг теле хэлбэрээр явуулахаар болжээ. Теле хэлбэрээр явуулах энэ бага хурлын үеэр талууд коронавирустэй холбоотой нөхцөл байдлыг хэлэлцэнэ хэмээн Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель мэдэгджээ.  


“Ирэх долоо хоногт бид дахин теле хэлбэрээр бага хурал явуулна. Бид асуудлыг хэлэлцэж, вирустэй тэмцэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ уялдуулж чадна” хэмээн тэрбээр хэлжээ. 


ЕХ-ны гишүүн бус ба гишүүн оронд зорчих хөдөлгөөнийг 30 хоногийн хугацаатайгаар хязгаарлах тухай Европын комиссын саналыг Европын холбооны гишүүн орны удирдагчид дэмжсэн тухай Мишель өмнө нь мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ