Мал эмнэлгийн газарт автомашин олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-03-18 19:32:14

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав өнөөдөр Мал эмнэлгийн газрын хамт олонд Lada маркийн автомашин хүлээлгэн өгчээ.

Тус автомашиныг ашигласнаар мал эмнэлгийн дуудлага, үйлчилгээ үзүүлэх цар хүрээ өргөжих давуу талтай гэж албаныхан хэлэв.  

Мал эмнэлгийн газрын хамт олон малчин өрхтэй хамгийн ойр ажиллаж, малын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хүлээдэг. Тиймээс байгууллагын техник хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор ХХААЯ, МЭЕГ-ын санхүүжилтээр тус автомашиныг олгосон аж. 

Холбоотой мэдээ