Шагайн харвааныхан хандив өргөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний шагайн харваа холбооны хамт олноос нийт 16 сая төгрөгийн хандивыг өнөөдөр /2020.03.19/ Улсын онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.
Тус холбооноос гишүүдийнхээ дунд өрнүүлсэн хандивын аянд аймаг, орон нутгийн болоод гадаадад суугаа харваачдаас оролцсон байна.
Мөн “Ахмадын харваачдын
шагайн холбоо”-ноос нийт гишүүдийн хандив болох 900 000 мянган төгрөгийг хүлээлгэн өгч, хандивын аянд нэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий
газраас мэдээллээ