Энэ онд 6 худгийг ухаалаг системд шилжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-03-19 14:39:03

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр суманд зөөврийн ус хангамжтай 27, цэвэр усны төв шугаманд холбогдсон 23, нийт 50 ус түгээх байрыг ашиглаж байна.

Үүнээс 23 нь “Онги ус суваг” ОНӨААТҮГ-ын эзэмшилд бөгөөд бусад 27 худгийг хувь хүмүүст өмчлөөд байгаа юм. Худгийг ухаалаг системд холбох ажлыг хийж эхэлж байгаа ч төсөв хөрөнгөтэй холбоотойгоор бүрэн шийдэгдэхгүй байгаа аж. Одоогоор ухаалаг худгийн хагас мэдээлэл өгдөг төхөөрөмжийг “Онги ус суваг” ОНӨААТҮГ 13,1 сая төгрөгийн хөрөнгөөр суурилуулжээ. 2020 онд зургаан худгийг орон нутгийн төсвөөр, хоёр худгийг “Онги ус, суваг” өөрийн хөрөнгөөр ухаалаг худгийн системд шилжүүлэхээр шийдвэрлээд байна.

Холбоотой мэдээ