Эрсдэлтэй бүлэгт хамаарах 150 хүүхдийг бүртгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-03-19 17:06:25
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар эрсдэлт бүлгийн хүүхдүүдийн судалгааг гаргаж мэдээллийн бааз бүрдүүлжээ.

Нийт 250 өрхийн 500 хүүхдийн судалгааг гаргаж үүнээс өндөр эрсдэлтэй бүлэгт 150 хүүхдийг бүртгэсэн байна. Энэ жил ГБХЗХГ–ын “Хүүхэд хамгааллын зардал”-д 73 сая төгрөг батлагдсан бөгөөд үүнийг дээрх эрсдэлт бүлгийн хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, амь насны даатгалд хамруулах зэрэг ажлыг зохион байгуулахад зарцуулах гэнэ. Амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур амьдралтай өрх, айлын хүүхдүүд аливаа эрсдэлд өртөх нь элбэг байдаг тул өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед тус байгууллага өрх, багийн нийгмийн ажилтнуудтай хамтран хяналт шалтгалт хийх, мэдээлэл цуглуулах, эцэг, эх, асран хамгаалагчтай нь уулзах ажлыг зохион байгуулж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ