Нэг тонн адууны мах хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-19 22:23:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хөвсгөл мах маркет” ХХК "COVID-19"-ийн халдварт өвчний онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хэрэгцээнд нэг тонн, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн адууны мах хандивлаж байна. 

ХХААХҮ-ийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн  Ч.Улаантай  “Хөвсгөл мах маркет” ХХК-ийн захирал Э.Цогбаяр өнөөдөр уулзаж, нийгмийн хариуцлагын хүрээнд адууны мах хандивлаж буйгаа илэрхийлсэн юм. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Эрсдэлтэй нөхцөл үүссэн энэ үед танай хамт олон санаачилга гаргасанд талархаж байна. Улсын онцгой комиссын хуралд албан ёсоор танилцуулна” гэв.


Холбоотой мэдээ