Шигшээ багийн тамирчид Багабаян амралтад тусгаарлагдаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-03-20 14:48:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олимпын эрхийн тэмцээн, хамтарсан бэлтгэлд хамрагдсан бокс, чөлөөт бөх, хүндийн өргөлтийн Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид Истанбулаас тусгай нислэгээр эх орондоо ирж, "Багабаян" амралтад тусгаарлагдаад байна.


Боксын шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн: "Боксын үндэсний шигшээ багийн хамт олон бид Иордан улсын Амман хотод олимпын эрх олгох тэмцээнд оролцоод, Турк улсын Истанбулд тав хоноод ирлээ. Монгол Улс хүний эрүүл мэндээ эрхэм чухалд үзэж, энэ айхтар тахалтай тууштай тэмцэж байгаа нь гадаадын олон улсад үлгэр жишээ болж байна" хэмээн ярьж байв.


Нэг сарын өмнө АНУ-ын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийхээр тус улсыг зорьсон чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид 10 хоногийн өмнө Монгол руу буцах байсан ч нислэгүүд хаагдсан учир хоёр ч удаа чиглэлээ өөрчилжээ. Хүндийг өргөлтийн тамирчид ч АНУ-аас ирж байгаа юм. Тэд ирсэн даруй, хууль журмын дагуу тусгаарлах байранд байрлаж бэлтгэлээ хийж байна.

Холбоотой мэдээ