Цахимаар иргэдийн саналыг авчээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-03-20 15:51:15
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргахын тулд иргэдээс цахимаар санал авчээ.  

Энэ онд аймгийн ЗДТГ-аас “Иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах” зорилт тавин төрийн үйлчилгээ, бүтээн байгуулалтын үйл ажиллагаагаа энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд чиглүүлэхээр болсон. Энэ онд нийт 26 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр санхүүжилт шийдэгдсэнийг ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн мэдээлсэн.  

Иргэдээс цахимаар авсан саналыг нэгтгэн үзвэл үйлчилгээний байгууллагууд дээр иргэдэд үйлчилдэг ариун цэврийн өрөө, орчны гэрэлтүүлэг, байгууллагуудын хаяг, үйлчилгээний талаарх мэдээллийн хүртээмжийг сайжруулах асуудлыг онцолсон байна.  

Аймгийн хэмжээнд нарны эрчим хүчийг ашигласан гудамж талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, өмнө нь суурилуулсан гэрлүүдээ засч, байнгын ажиллагаатай болгох, Мандалговь хотын камержуулалт шаардлага хангахгүй байгаа тул сайжруулах, Олгойн говийн усыг цэвэршүүлэх, эко жорлонгийн асуудлыг шийдэх, айл өрхүүдийн хашааг жигдэлж, өнгө үзэмжийг сайжруулах, хаягдал гялгар уутаар хоёрдагч бүтээгдэхүүн хийх, хогийн цэгийг цэгцлэх, үнэгүй суулгац тараан өгч айл өрх бүрээр мод тариулах зэрэг ажлыг зохион байгуулах саналуудыг гаргажээ.


Холбоотой мэдээ