Хятадад “COVID-19” халдварын зөөвөрлөгдөн ирсэн 45 тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-03-22 11:40:21

БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад бямба гарагт шинэ коронавирусний халдварын 46 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 45 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс өнөө өглөө мэдээллээ.


Зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудын 14 нь Шанхайд, 13 нь Бээжинд, долоо нь Гуандун мужид, дөрөв нь Фужянь мужид, хоёр нь Жянсу мужид бүртгэгдсэн бол Хэбэй, Жэжян, Жянси, Шаньдун, Сычуань мужид тус тус нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр бямба гаргийн оройны байдлаар зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудын тоо 314-т хүрчээ.


Мөн тухайн өдөрт зургаан хүн /Хубэйд таван хүн/ нас барж, халдвар авсан байх магадлалтай 45 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд биеийн байдал хүнд хүний тоо 118-аар буурч, 1845 болсон байна. 


Эх газрын Хятадад бямба гаргийн оройны байдлаар 81054 хүн халдвар авч, 3261 хүн нас барж, 72244 хүн эдгэрсэн бөгөөд бямба гарагт 504 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.


Бямба гаргийн байдлаар Хонконгт коронавирусний халдварын 273, Макаод 18, Тайваньд 153 тохиолдол бүртгэгдэж, Хонконгт дөрөв, Тайваньд хоёр хүн нас баржээ. Мөн Хонконгт 100, Макаод 10, Тайваньд 28 хүн эдгэрсэн байна.

Холбоотой мэдээ