Улаанбаатарт 13-15 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-23 07:03:30
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.

2020 оны 03 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр.  Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 15-17 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр  4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Ерөө голын хөндийгөөр 5-10 хэм дулаан, Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгаар 15-20 хэм дулаан, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6 -11  метр. Өдөртөө 13-15 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ