Тусгаарлагдсан хүмүүст өнөөдөр 14-16 цагийн хооронд эргэлт оруулна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-03-23 13:30:47

Увс /МОНЦАМЭ/. Улаангом политехник коллежийн дотуур байранд тусгаарлагдсан иргэдэд өнөөдөр 14-16 цагийн хооронд эргэлт оруулах юм байна. ОХУ-ын Тува улсын Кызыл хотод суралцдаг Увс аймгийн 53 оюутныг энэ сарын 21-ний өдөр Боршоогийн шалган нэвтрүүлэх боомтоор оруулж, Улаангом политехник коллежийн дотуур байранд тусгаарлаад байгаа билээ. Үүнээс гадна Кызыл хотоос энэ сарын 20-нд улсын хилээр нэвтэрсэн 4 иргэн, нийтдээ 57 хүнийг тус байранд тусгаарлаад байна. Эдгээр хүмүүст өнөөдөр 14-16 цагийн хооронд ар гэрийнх нь хүмүүсээс бэлдэж өгсөн хэрэгцээт зүйлсийг нь эргэлтээр оруулахаар болжээ.

Тусгаарлагдсан хүмүүсийг 14 хоногийн дараа хорионоос гаргах бөгөөд коронавирусний халдвартай эсэхийг тогтоох эхний шинжилгээг Улаанбаатар хот руу хүргээд байна.

 

 

Холбоотой мэдээ