Богд сумын цагдаагийн тасагт мотоцикл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-03-23 15:11:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Богд сумын Засаг даргын Тамгын газраас сумынхаа Цагдаагийн тасагт унааны дэмжлэг үзүүллээ. Өнгөрсөн жил тус суманд Сум дундын цагдаагийн тасаг байгуулагдаж, бүтэц, орон тоо нэмэгдсэнтэй холбогдуулан зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж, сумын төсвөөс 2 сая төгрөгийн үнэ бүхий мотоцикл авч өгчээ.

Сум, орон нутгаас цагдаагийн байгууллагатайгаа нягт хамтран ажиллаж, нийгмийн хэв журмыг сахиулах зорилгоор жил тутамд тодорхой хөрөнгө мөнгийг төсөвлөн зарцуулдаг 2018 онд 40 гаруй сая төгрөгөөр сумыг камержуулж байсан бол 2019, 2020 оны төсвөөр гэрэлтүүлгийг нэмж байгаа хэмээн  сумын Засаг дарга Ч.Чинзориг хэлж байв.

Богд сум дахь Сум дундын цагдаагийн тасаг нь Сант, Төгрөг, Баянгол, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан зэрэг говийн сумдыг харьяалуулан 6 орон тоотой ажиллах юм.


Холбоотой мэдээ