МҮАН сонгуульд оролцохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-04-29 09:46:25

М.Энхсайхан даргатай Монголын Үндэсний ардчилсан нам /МҮАН/ энэ удаагийн сонгуульд оролцохгүйгээр шийдвэр гаргажээ. 

Уг шийдвэрийг ямар шалтгаанаар гаргасан нь тодорхойгүй байгаа бөгөөд УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн хэвлэлийн төлөөлөгч нь энэ мэдээллийг өглөө. Харин МҮАН УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд АН-ыг дэмжиж ажиллахаа мэдэгдээд байна. 

МҮАН нь 2006 оны 5 дугаар сард анх байгуулагдаж байсан бөгөөд өдгөө 26000 гишүүнтэй хэмээн бүртгэгдсэн байдаг аж.

Н.Туяа

Холбоотой мэдээ