Захирамжийг зөрчсөн 9 дэлгүүрт хариуцлага тооцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-03-23 14:38:00

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг түр хугацаагаар хориглосон шийдвэрийг есөн дэлгүүр зөрчсөн байна.

Баясах, Дулаанхайрхан, Баянзүрх, Арвайнхошуу, Өшлөг, Энхтал, Хүлэг, Баянбуурал, Халхтулгат зэрэг дэлгүүр хууль бусаар гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулж буй зөрчлийг эргүүлийн хяналтаар болон камерын бичлэгээр илрүүлж, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцжээ.

Аймгийн Засаг даргын 2020 оны А/96 дугаар захирамжаар архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг энэ сарын 30-ны өдрийг хүртэл түр хориглосон бөгөөд Цагдаагийн газраас бусад байгууллагатай хамтран хяналт тавьж байгаа юм. Уг шийдвэртэй холбогдуулан архи, согтууруулах ундаа борлуулсан, түүгээр үйлчилсэн гэх зөрчлийн мэдээллийг иргэдээс 7032102, 70194558 дугаарын утсаар үнэ төлбөртэй авч байгаа аж.

Холбоотой мэдээ