Харви Вайнштейн коронавирусний халдвар авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /Daily Mail/. Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдаж, 23 жилийн хорих ял сонсоод байсан Холливудын нэрт продюсер Харви Вайнштейн коронавирусний халдвар авчээ. Ял оногдуулснаас хойш хэдхэн цагийн дараа зүрх нь өвдсөний улмаас тэрбээр эмнэлэгт хүргэгдсэн тухай өмнө нь мэдээлж байсан юм.
“Page Six” цахим хуудасны мэдээлснээр, Вайнштейн Райкерс
аралд байрладаг Нью-Йоркийн шоронд коронавирусээр халдварласан байх өндөр
магадлалтай аж. Коронавирусний шинжилгээнийх нь хариу эерэг гарсны дараа
түүнийг өөр шоронд тусгаарлажээ.
АНУ-ын нэр нөлөө
бүхий кино продюсоруудын нэг Харви Вайнштейнийг Анжелина Жоли, Ума Турман, Эшла
Жадд зэрэг хэдэн арван жүжигчин бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгасан
юм. Түүнийг тойрсон дуулиан шуугиан дэгдэж эхлэх үеэс Вайнштейн компаниасаа
халагдаж, Нью-Йоркийн цагдаа нар түүнийг мөрдөн шалгаж эхэлсэн. Түүнчлэн Вайнштейнийг
буруутгасан нь бэлгийн хүчирхийлэлд өрсөн эмэгтэйчүүдийн #MeToo хөдөлгөөнийг
эхлүүлэх үндэс болсон юм.