Булган аймаг давхардсан тоогоор 1400 гаруй харваачтай болжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-03-24 17:03:44

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Монгол нум сум” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сүүлийн гурван жилд давхардсан тоогоор 1481 харваачтай боллоо гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэс тайлагналаа.

          - Үндэсний сурын спортоор хичээллэгсэд, уралдаан тэмцээн, түүнд оролцогчид нэмэгдэж, баяр наадмаар бүх суманд үндэсний баяр наадмаар сурын тэмцээн зохион байгуулдаг боллоо. Эрийн гурван наадмыг хөгжүүлэх, сурын харвааны ойлголт дэг соёлыг нийтэд түгээх, өв уламжлалаа хойч үедээ өвлүүлэх үндэс суурийг бэлтгэсэн гол үр дүн байлаа гэж хэлтсийн дарга Б.Эрдэнэбаатар хэллээ.

          “Монгол нум сум” хөтөлбөрийг хэрэгжүүлж аймгийн төсвөөс нийтдээ 41,2 сая төгрөг зарцуулж, эвэр нум, сум, агсуурга, эрхийвч, хасаа зэрэг сурын харвааны хэрэглэлээр хангах арга хэмжээ авсан байна. Мөн аймгийн баяр наадмын үндэсний сурын стандартын талбайтай болсон нь үндэсний сурын спортыг хөгжүүлэхэд түлхэц болж байна гэж дүгнэж байгаа аж.

Холбоотой мэдээ